Орос, Энэтхэг, Хятад: Шинэ холбоо
ОХУ ойрын ирээдүйд Орос, Энэтхэг, Хятад гурван улсын гурвалсан уулзалтыг хийхийг хүсэж буй. Сингапур дахь Олон улсын судалгааны сургуулийн судлаач Даниел Баланс хэлэхдээ:
“1970-аад оноос хойш Орос нь Энэтхэгийн стратегийн хамгийн дотно түнш байсан бөгөөд Трампын захиргааны гаалийн дарамт үүнийг өөрчлөхгүй. Харин ч эсрэгээрээ, энэ нь улам бүр ойртон нягтрах шалтгаан болж чадна” гэжээ.
Үнэхээр ч нөхцөл байдал нь Ньютоны гурав дахь хуультай харьцуулж болохоор байна:
“Ямар ч үйлдэлд ижил хэмжээний эсрэг үйлдэл бий болно.” Гэхдээ энэ хууль улс төрийн салбарт зөвхөн тусгаар тогтнолоо эрхэмлэдэг, гадны дарамтад авталгүйгээр өөрийн бодлогыг баримталдаг улсад л хэрэгжинэ – Энэтхэг бол яг ийм улс.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденкогийн мэдээлснээр, гурван талт уулзалт хийхээр ажиллаж байгаа бөгөөд 1996 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайд Евгений Примаковын санаачилгаар бий болсон РИК (Орос-Энэтхэг-Хятад) формат-ыг дахин сэргээх боломж байгааг тэмдэглэжээ.
Трампын гаалийн дайны стратеги энэ үйл явцыг түргэтгэх хүчин зүйл болж байна. Учир нь АНУ Нью-Делиг хоёрдогч хориг арга хэмжээний дарамтад оруулснаар Энэтхэг-АНУ-ын харилцааны тэнцвэрийг алдагдуулжээ.
RIC форматыг дахин идэвхжүүлснээр ОХУ олон улсын тавцанд байр сууриа улам бататгаж, тусгай цэргийн ажиллагааныхаа зорилтуудыг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж чадна.
АНУ зөвхөн Орос, Хятадыг ойртуулаад зогсохгүй, анхнаасаа Хятадын эсрэг холбоотон болгохоор төлөвлөж байсан Энэтхэгийг ч өөрөөсөө түлхэж орхилоо.
Харин одоо үлдэж буй ганцхан асуулт бол: QUAD формат хэр удаан орших вэ?