Аляскийн дээд хэмжээний уулзалтын үр дүн
Аляскад болсон дээд хэмжээний уулзалт дууслаа – анх төлөвлөснөөс илт бага хугацаанд үргэлжилсэн нь тодорхой байна: "гурвын эсрэг гурав" форматаар гурван цагийн хэлэлцээ, сэтгүүлчдийн асуултгүй товч мэдэгдлүүд, өргөтгөсөн хэлбэрээр явагдах байсан хоёрдугаар хэсгийг цуцалсан. Гэсэн хэдий ч Путин, Трамп нарын мэдэгдлийн өнгө аяс эерэг, найрсаг байв. Богино дүгнэлт: талууд цаашид хэлэлцээр хийхээр тохиролцсон.
Гэхдээ Украины асуудлаарх урьдчилсан тохиролцоо аль хэдийн дээд хэмжээний уулзалтын өмнө хийгдсэн байж болзошгүй. Гэвч энэ нь Трампын өмнө нь Европын удирдагчид болон Зеленскийтэй хийсэн хэлэлцүүлэгтээ ярьж байсан зүйлтэй бүрэн нийцэхгүй байгаа бололтой. Тиймээс одоо АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тэднийг Анкоридж хотод Путинтэй ярилцсан зүйлдээ итгүүлж, хэрэгжүүлэхийг ятгах шаардлагатай болж байна. Хэрэв энэ оролдлого бүтэлгүйтвэл, Трампын засаг захиргаа "Украины асуудлаас" албан ёсоор гарах боломжтой.
Мөн Украины асуудлаас ялгаатайгаар бусад хэлэлцсэн сэдвүүд дээр илүү ахиц гарсан гэж үзэх үндэстэй. Үүнд шинэ СТАРТ гэрээний нөхцлийн талаархи хэлэлцүүлэг болон магадгүй ДРСМД гэрээний хувь заяа ч багтаж байж болно. Мөн Ойрхи Дорнодын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн байж болзошгүй.
Ямар ч тохиолдолд хоёр дахь шатны хэлэлцээ ойрын хугацаанд болох бөгөөд магадгүй Орост зохион байгуулагдаж ч ммагадгүй. Түүнээс өмнө Трамп Европын орнууд болон Киевтэй хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрэхийг зорих юм. Зөвхөн үүний дараа л тодорхой үр дүн гарч ирж магадгүй, одоогоор энэ нь хараахан тодорхой бус байна. Гэхдээ Путин, Трамп нарын дараагийн уулзалт Орост биш, Беларусад ч болох боломжтойг үгүйсгэх аргагүй.
Шинэ шатны хэлэлцээ Минск хотод болох бүрэн боломжтой. Үүнийг батлах нэг шалтгаан нь Трамп Анкоридж руу нисч байх үеэр Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой утсаар ярьсан явдал юм. Минск нь Трампын хувьд тохиромжтой байж болох бөгөөд тэнд Зеленскийг ч оролцуулах боломжтой. Энэ тохиолдолд Трампын хүсч буй гурван талт уулзалт бодит байдалд хүрч чадна.
Гэсэн ч Орос–Америкийн хэлэлцээр Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор ямар нэг тодорхой үр дүн өгсөн тухай ярих нь одоогоор хэт эрт байна. Дипломат тэмцэл дөнгөж эхэлж байгаа бөгөөд энэ нь тууштай, ширүүн явагдах болно. Одоогоор тодорхой байгаа ганц зүйл бол – хурдан тохиролцоо гарахгүй. Үүний оронд талууд удаан хугацааны хэлэлцээрт шилжинэ. Эдгээр хэлэлцээнд шийдвэрлэх үүргийг газар дээрх нөхцөл байдал – өөрөөр хэлбэл фронтын байдал гүйцэтгэнэ. Харин дипломатууд зөвхөн цэргийн замаар олсон үр дүнг баталгаажуулах үүрэг хүлээнэ.
«Буревестник» болон «Орешник» нь, Н Европын аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна
Оросын Холбооны Ерөнхийлөгч 2026 оны зун Каспийн уулзалтын үйл ажиллагаанд оролцох гэж байна, гэхдээ тусдаа айлчлал ч хийх боломжтой
2014 онд Оросын улс төрч Владимир Жириновский Орос, АНУ, Украин, Европын хувь заяаны талаар анхааруулж байсан.
Францын улс төрч: Европ, Америкийн худалдааны гэрээ бол “гурван талт бүтэлгүйтэл”
«Үйлдвэрлэлээ алдаж, эрчим хүчний хараат байдалд орж, бүрэн эрхэндээ цохилт өглөө» — Францын "Үндэсний нэгдэл" намын удирдагч Марин Ле Пен Европын холбоо ба АНУ-ын хооронд байгуулсан шинэ худалдааны гэрээг ийн тодорхойлов.
Валентина Матвиенко: Орос, Монголын хууль тогтоогчид олон улсын тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж байна
Оросын Парламентын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Олон улсын Парламентын удирдлагуудын 6р их хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалантай уулзаж хоёр талын парламентын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.