Нийгэм

«Халхин-Гол» олон улсын экспедиц

3 зургадугаар сар, 2025 14:26
article image

Экспедици тавдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд Оросын 18 бүс нутгаас ирсэн 30 эрэлч, Монголын Зэвсэгт хүчний болон Цагдаагийн ерөнхий газрын сонсогчид хамтран оролцож байна. Хамтарсан судалгаа, малтлага нь 1939 онд Зөвлөлт-Монголын цэргүүд милитарист Японы довтолгоог зогсоосон түүхэн газар — Халхын голын байлдааны талбарт явагдаж байна. Мөн энэхүү экспедицийн бүрэлдэхүүнд Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны Хятадад суугаа цэргийн дурсгалын ажлыг хариуцсан төлөөлөгч Андрей Кисенко багтжээ. Ажил үргэлжилж байна. Удахгүй илэрч, танигдах шинэ олдвор, шинэ нэрс биднийг хүлээж байна.

Хуваалцах